...

...
...

Дурсамж






С.Бэгзсүрэнгээс


Д.Одончимэгээс

10  жилд тохиолдож байсан зарим нэг хөгтэй явдлуудаас бичвэл:                                                  
-           Зай байз 5 дугаар анги бил үү 6 дугаар ангид шиг санагдаж байна. Тэр үед Цэрмаа манай салаан дарга, би ангийн ариун цэврийн дарга байваа. Гэтэл нэг өдөр ангийн багш маань өөрөө ангийнхаа хүүхдүүдийн ариун цэврийг үздэг юм байна.  Д.Гантөмөр маань бодвол ариун цэвэр хангалтгүй байсан юм байлгүй Цэрмаа бид 2-ыг дуудаж гаргаж ирээд энэ Гантөмөрийгөө “цэвэрлэж” ир гэдэг юм байна. Бид 2 яахав багшийн хэлсэн үг хууль юм хойно Гантөмөрийгөө ариун цэвэр сахиулахаар хичээл дундуур аваад гарч одов оо. Тэгээд бид 3 үйлдвэр сургалт ордог байсан байранд очиж  цэвэрлэгчийг нь гуйж байгаад бүлгийн ажил хийдэг байсан “Пионерын танхим”-д ордог юм байна. Бас тэгээд болоогүй ээ цэвэрлэгчээс нь шал угаадаг 8 литрийнх нь хувинг, хар барааны савантай нь хамт гуйж аваад 1 ёсондоо Гантөмөрийгөө усанд орууллаа. Толгойг нь угаалаа, зах ханцуйных нь даавуу, галстугийг нь угаалаа, хумсыг нь авч өглөө. Түүгээрч барахгүй хөлийг нь бас угаасан гээч. Гантөмөр гуай яг л Богд хаан шиг амьтан түшлэгтэй модон бор сандалын түшлэгийг нь налсан шигээ 8 литрийн хувин дотор хөлөө хийчихсэн, Цэрмаа бид 2 гэж үүрэгт ажилдаа үнэнч 2 амьтан яг л зарц шиг нь өмнө нь суун тусан байж 2 хөлийг нь угааж өгч билээ. Чи бас тэгж байгаад азтай залуу шүү Гантөмөр өө. Тэгээд бид 3-ыг ангидаа орж ирэхэд багшийн нүдэнд Гантөмөр хөөрхөн цэвэрхэн харагдсан юм байлгүй инээд алдан угтаж хичээлээ цааш нь үргэлжлүүлж билээ.

-        Хэддүгээр ангид байснаа сайн санахгүй байна аа манай салаа дундгүй салаа болохоор ангидаа амлалт үүрэг авбаа. Гэтэл байдаггүй ээ манай салаанаас Пионер, Бурмаа 2 дунд гарчихав. Тэгэнгүүт л Цэрмаа  бид 2 комунаараа түргэн авч  тэр өдөртөө салааны хурал хийхээр болж 15.00 цагт Цэрмаагийнд цуглахаар тогтоцгоов оо. Цаг ч боллоо хүүхдүүд ч ирцгээлээ. Тэрнээс өмнө Цэрмаа бид 2 дунд гарсан 2 хүүхэддээ өгөхөөр дохио гэдэг нэртэй дээр нь “хонх” “гахай” 2 зурчихсан нэг шийтгэл маягийн юм цаасан дээр зураад бэлэн болгочихсон байв. Гэтэл нөгөө Пионер маань ирсэнгүй, бодвол ичсэн юм байлгүй. Хүүхдүүд бараг ирж дуусахаар нь хурлаа эхлэв ээ. Цэрмаа дарга маань ганц байгаа дунд гарсан Бурмаагаа дуудаж босгож ирээд л яг юу ярьсныг нь сайн санахгүй байна аа ямар ч байсан нөгөө дохиогоо гардуулах гэтэл авдаггүй ээ. Тэгж байтал Бурмаа маань енгэнэтэл уйлаад унадаг юм байна уйлаад л байлаа, уйлаад л байлаа. Тэгсэн би гэж нэг их мэдэмхий хүн сайн уйлаг уйлаг сэтгэл нь онгойг гэж үү. ? Юугаа мэдэж тэгэж хэлсэн юм бол доо. Энэ өдрийн хурал нэг иймэрхүү маягтай юм болж билээ.
-          1-р ангид сургуулийн эмч хүүхдүүдийн жинг үздэг юм байна аа. Бид нар ч яахав Лхамдулам багшийгаа дагаж очоод ном ёсоор нь замбараатайхан шиг үймэж шуугилгүйхэн байж байгаад жингээ үзүүлчихээд ангидаа ортол Нарантуяа маань хоцорчихжээ. Гэтэл багш намайг дуудаж Нарантуяаг очиж хэдэн киллограм байна үзүүлчихээд ир гэдэг юм байна. Бид 2-ч яахав гүйж очоод эмчид нь үзүүлтэл 2кг 400 гр гэхээр нь юм ч бодсонгүй тогтоож аваад би нэг их жинг нь үзүүлсэн хүн багшид сүрхий хүн болж 2кг 400 гр гэнэ ээ гээд хэнэг ч үгүй хэлчихээд ширээндээ очоод суучихав. Тэгсэн багш юу болов гэмээр аймаар чанга дуу алдаж инээснээ Нарантуяаг өөрөө аваад явж билээ. Бодвол 24 кг л байсан юм шиг байгаа юм.
-         Хэддүгээр ангид байсан юм болдоо, тэр үед Солонгосын “Хон Гил Дон” гэдэг зодоонтой кино гараад хүүхдүүд ид үзэж байв аа. Тэгсэн нэг өдөр биеийн тамирын хичээл орж байсан чинь Д.Гантөмөр модон морь түшээд зогсож байсан ангийн маань хамгийн мяраалаг охин Уранчимэгийн гарыг гэнэт л Яа аа аа гэж гүйж ирээд л алгаа тэнийлгэж байгаад хөндлөнгөөр нь цохиж орхив. Бодвол бүдүүн хүний гар өвдөхгүй ч юм уу эсвэл бэртэхгүй гэж бодсон байх. Урнаагийн маань гар нь өвдөөд эмч домчдоо тулж байж билээ. 

Search box

About Author

Footer