Манай ангийн багшийг М.Лхамдулам гэдэг. Багш маань ардын хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх салбар болох боловсролын системд олон жил ажиллаж олон аавын хүүхдүүдийг эрдэм ном сургаж амьдралын далайд хөл тавьж, алдаж эндэлгүй явахад нь аавын нь оронд аав, ээжийх нь оронд ээж болсон их багш хүн билээ. Багш маань маш их нэр хүндтэй, туршлагатай багш байсан болохоор тэр үеийн эцэг эхчүүд бүгд л Лхамдулам багшийн ангид хүүхдүүдээ оруулах сонирхолтой байлаа. Бид нар ч багшийнхаа ангид элсэн орж А үсгийг анхлан багшаараа заалгаснаар их азтай хүүдүүдэд тооцогддог юм. Манай ангийн хүүхдүүдийн тоо 50 хол гарч байсан нь үүнийг гэрчилнэ бизээ. Ангийн багш маань бидэнд эхнээс нь хэрхэн сурч боловсрох, хичээлдээ хэрхэн хандах, яаж суух, бичих, үзгээ хэрхэн барихаас өгсүүлээд бүхнийг л зааж сургасан жинхэнэ ажил амьдралын минь алтан гарааг зааж өгсөн ачлалт хүн билээ. Ангийн багшийнхаа зааж сургаснаар бид ч итгэлийг нь алдахгүй бүгдээрээ дор бүрдээ сайн сайхан амьдарч, ихийг хийж бүтээх эрмүүн хүсэл, эрмэлзэлтэй явдаг билээ. Манай анги 3, 6-р ангиуддаа Улсын монгол хэл бичгийн олимпиадын аварга анги болсон маань ангийн багшийн маань нөр их хөдөлмөр зүтгэлийн ач байлаа.
Манай анги 1983 онд онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 1-р арван жилийн сургуульд Лхамдулам багштай 1-а ангид элсэн орж 1991 онд мөн ангийн багшийнхаа удирдлаган дор 8-а ангийг дүүргэж бүрэн бус дунд боловсролыг эзэмшсэн.
Манай багш биднийг 3-р анги буюу бага ангиа дүүргэх жил Багшийн Их Сургуулийн Монгол хэл-уран зохиолын багшийн ангийг дүүргэж дунд ангид ороход маань ангиа цааш үргэлжлүүлэн даасан юм. Энэ нь үе үеийн сурагчдын хувьд ховор бөгөөд азтай тохиолдол байлаа.
Манай ангийн зарим хүүхдүүд нь тэр үеийн ТМС, техникумуудад элсэн мэргэжил эзэмшихээр шамдаж, зарим нь цаашид 9-р ангид дэвшин суралцсан.
Одоо ингээд 20 жилийн өндөрлөгөөс эргэн харахад бүгд л мэргэшсэн мэргэжил, эзэмшсэн боловсролоороо бахархаж, хийсэн ажил, хэлэх бүтээлтэй бүгд л сайхан амьдарцгааж явна даа. Энэ бол багшийн маань бидэнд өгсөн эрдэм номын их буян өглөг гэж шавь нар нь бодож явдаг даа. Хайрт багш минь та урт насалж, удаан жаргаарай.
Одоо ингээд 20 жилийн өндөрлөгөөс эргэн харахад бүгд л мэргэшсэн мэргэжил, эзэмшсэн боловсролоороо бахархаж, хийсэн ажил, хэлэх бүтээлтэй бүгд л сайхан амьдарцгааж явна даа. Энэ бол багшийн маань бидэнд өгсөн эрдэм номын их буян өглөг гэж шавь нар нь бодож явдаг даа. Хайрт багш минь та урт насалж, удаан жаргаарай.