...

...
...

Мэндчилгээ

             Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуулийн М. Лхамдулам багштай 1а ангийн " Алтан" босгыг 1983 онд алхан орсноос хойш даруй 28 жил өнгөрчээ. Ангийнхан маань хүүхэд бүрт тэр бүр олдоод байдаггүй ховор азаар нэг ангид нэг багшийн гараар 8 жил хичээл заалгаж,  8 дугаар ангиа төгссөнийхөө 20 жилийн ойг  сэтгэл догдлон тэсэн ядан хүлээсний эцэст нүүр нүүрээ харан учирцгаалаа. Үнэхээр бүгдийн маань царай жаргалтай инээмсэглэлээр гэрэлтэж багшийн маань ч нар гарч үгээр хэлж үзгээр бичишгүй сэтгэл хөдлөм сайхан байцгаалаа.                                                                                      25 жилийн ойгоороо Халуун бүлээрээ дахин уулзахын ерөөл тавья.                                                   




   Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам 
     Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам
Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам 
                 Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам.


 Сонгосон хүлэг тань ТОД МАГНАЙ 
 Дэмжсэн бөх тань ГАРЬД МАГНАЙ 
Хүндэлсэн харваач тань ЦЭЦ МАГНАЙ 
Хийморь сүлд тань ОД МАГНАЙ
Ажил үйлс тань АМЖИЛТ МАГНАЙ 
Амьдрал ахуй тань ЖАРГАЛ МАГНАЙ байж 
Манайхаан Монгол түмэнтэйгээ хамтдаа
Дэлхийг донсолгож, дэнж хотойтол 
                                      САЙХАН НААДААРАЙ!


07.15-ны өдөр төрсөн Батцэцэг, 07.23-ны өдөр төрсөн Б. Одмаа нар болон Монгол үндэснийхээ их баяр наадмын өдөр төрсөн ангийн  анд Баярсайхан, Ууганбаяр, Эрдэнэбаяр нартаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе!  


Орчлон хорвоод шинэ хүн болон мэндэлж 
Олон хүнийг баярлуулсан энэхүү өдрийн мэндийг 
Ангийн хамт олноос чинь хүргэж байна
Аз жаргал инээд баясалаар дүүрэн яваарай
найзууд аа


 Ангийн анд Түвшинзаяадаа  төрсөн өдрийн баярын мэнд хүргэе!             2012. 06.15
                                   
Ажил, амьдралдаа аз жаргал, амжилтын одыг үргэлж дагуулж байхыг хүсье ээ!
Ангийн анд нараас чинь төрсөн өдрийн халуун мэндийг дэвшүүлж байна аа                                   Чи шүү Заяа .....

2012.06.01

   Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн эх  болдог юм
        Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн хань болдог юм
        Эх хүн энхрий үрсдээ бурхан болж явдаг юм
          Эргэх дэлхийд эх үр хүйн холбоотой явдаг юм
          Ээж болсон бүх охидууддаа эх үрсийн баярын мэнд хүргэе! 
      Алагхан үрс нь аз жаргал инээд хөөрөөр бялхаж байхыг хүсэн ерөөе!
                                      Монголын үрс маш олон болтугай.                                                           Ангийн анд Бэгзсүрэн маань хөвгүүдээ төлөөлж охидууддаа мэндчилгээ дэвшүүлж байгааг нь хүлээн авна уу.



Тас тас инээсэн бүлтгэр хөөрхөн Мөнхцоождоо төрсөн өдрийн баярын мэнд хүргэе! 
                                                                                                                           2012.04.26
                                              Од бүхэнтэй шивнэлдэх гэж
                                     Цэцэг бүртэй ярилцах гэж
                                     Хүнийг хүндэлж,нөхөрлөх гэж
                                     Хүслийн цэнхэр орчлонд төржээ миний найз
Алс хол суугаа Хайрт найздаа аз жаргал, инээд баяслаар дүүрэн явахын энэхүү сайхан ерөөлийг ангийн андуудаас нь өөд өөд нь өргөн дэвшүүлж байна аа. 

10-н жилд байхдаа охидуудын анхаарлыг татам дажгүй сагс тоглочихдог байсан ангийн анд Алтан-Очиртоо төрсөн өдрийн баярын мэнд хүргэе!                                                                                                                        2012.04.08
                                            Өссөн бие тань эрүүл байж
Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж
Асаасан гал тань дөллөн бадарч
Амьдрах орчин чинь жаргалаар бялхах болтугай!
     
Инээдмийн баяраар төрсөн ангийн 2 анд Оюунгэрэл, Ц. Одмаа нартаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе!                                                                                                         2012.04.01                                                                                                                                    
 Залуу сайхан насаа мөнхийн болтол инээ 
                                          Зүүд нойрондоо зул гэрэлттэл инээ 
                                          Зүрх сэтгэлдээ хайр амилтал инээ 
                                         Тас тас инээ, татаж унатлаа инээ 
                                                    Нүд дүүрэн инээж 
                                                    Нүүр дүүрэн баясаж 
                                                    Зүрх дүүрэн мишээж 
                                      Дэлхий дүүрэн жаргалаар бялхаж яваарай!  


Өнөөдөр инээдмийн баяр!  Төрсөн өдрөөрөө маамуулж хөөрхөн охинтой болсон Ц.Одмаадаа б
ас дахин баяр хүргэе!


                                                                                               Уулзалтын бусад зургийг "Одоо бид" хэсгээс хүлээн авч үзнэ үү.
Бөхчөө, Цоож 2 маань Щвед-ээс ирж бид бүхнийгээ урин хүлээн авч уулзаж, нэгэн оройг сайхан өнгөрүүллээ. Та 2-тоо аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье!
                                                  

     Амьдралд өвдөг сөхрөлгүй туулж, тэмцэж, унаж, босож, уйлж, дуулж, амьдралын түшиг тулгуур болж, ЭР ХҮН гэсэн хүндэтгэлийг дааж яваа 8а ангийн бүх хөвгүүддээ ЭР ХҮН байж чадсаных нь төлөө Монголын зэвсэгт хүчний өдрийн баярын мэндийг ангийн охидуудаас нь хүргэе! 
                 Та нар минь 
                                       Эхийн цагаан сүү нь үгүй ч 
                                       Эцгийн халуун хайр нь байдаг
                                       Нулимс гаргам ширүүн үгтэй ч      
                                      Нуугдмал сэтгэл нь дэндүү уян        
                                     Зангидаж атгасан гар нь хатуу ч 
                                     Зүрхэндээ дэндүү өрөвчхөн шүү !          
     

Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Эр хүнийг та нар хааяа ч болов хайрлаач
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эрчүүдийг та нар хааяа ч гэсэн хайрлаач
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл
Хэл нь тагнайгаа олохгүй тультчиж
Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын үг урсгаж халаасыг нь бүү хоосло
Янагийн захиа л лав гарахгүй шүү дээ, наадахаас чинь
Яахав дээ хөөрхий, шараа тайлах юмыг нь үлдээ
Дээл бүсэн гоёлтой
Дээрээ малгай хийморьтой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагийн сэтгэлд нялхардаг эрчүүдийг
Янжинлхамчууд минь өршөө
Уул шиг юм гэж дандаа битгий давар
Үүл шиг нүүгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самард
Уур болоод дэгдчихдэг юм
Төгөлдөр их урмыг нь хугалчихдаг юм
Төрсөн шигээ тэд уруугаа хараад уначихдаг юм
Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлон дээр
Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваахав
Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм
Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүйн хайр нөмөр болдог юм
Өөрийг чинь эх болгосон хүний дээд юм шүү дээ
Үрийн чинь эцэг болсон эрийн тэнгэр юм шүү дээ
Эр хүнийг та нар хааяа ч болов хайрла
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл
Олон олон гэргий нараас
Олон олон аавын хөвгүүдийг
Өмөөрч бичсэн шүлгийг минь болгоо
Өөрсдөө та нар нөмөрт нь жарга
Эр хүнийг та нар хааяа ч болов хайрла
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээ...

Хамгаас хайртай найз Цэраадаа төрсөн өдрийн баярын мэндийг өөд өөд нь өргөн 
                                                        дэвшүүлье ээ!                                                      2012.03.24
                       Өссөн бие тань эрүүл байж
                      Эрхэлсэн ажил тань өөдрөг байж
                     Асаасан гал тань дөллөн бадарч
                    Амьдрах орчин чинь жаргалаар бялхах болтугай!     
                           Амсах рашаан тань алтан аяганаас         
                          Өмсөх хувцас тань үйтэн хуараас         
                         Эдлэх жаргал тань элэг бүтнээс         
                         Эхтэй байг ээ!   Хацар дээр чинь чанга үнсье!

Хоорондоо ганцхан өдрийн зайтай төрсөн зураач Мөнхцэлмэг, сахилгагүй Мөнх-Оюун бяцхан гүнж нартаа төрсөн өдрийн баярын мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлье ээ!                                                    2012.03.14, 03.15
2012.03.08
   Могжоохон даагатай Жогжоохон хүү, манай ангийн хамгийн нялх Алтайбаатартаа  төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэе ээ.                                              2012.02.12

Өчигдрийн алдааг давталгүй
Өнгөрснийг харж харамсалгүй
Өнөөдрийн төлөө
Өөрийгөө ялж амьдраарай.
Алтан дэлхий чамд аз жаргал бэлэглэж

Аав ээж чинь амьдрал бэлэглэж

Ангийнхан чинь чамд хайр бэлэглэж байна шүү.

Өглөөний зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан
Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан
Өглөгийн дээд хайр зүрхнээс нь ундарсан
Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн
8a ангийн хацар гоо, эрхэмсэг хатад та бүхэндээ
Энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. 
Охидуудаа баяраа сайхан тэмдэглээрэй!

Ангийн багш болон хайрт найзуудынхаа сар шинийн амгаланг айлтган золгож, 17-р жарны "Баясгалан" хэмээгч ээлээ өгч, ивээлээр тэтгэгч Усан Луу жилдээ төрлөөрөө төвшин амгалан, бултаараа бүтэн амгалан явж, юу санасан есөн сайн хүсэл тань сэтгэлчлэн бүтэж, энх тунх, элбэг хангалуун аж төрөхийн бэлэгтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье ээ!                               Манайхаан луу жилдээ цоглог байна шүү.

      Хоорондоо дөрөвхөн хоногийн зайтай төрсөн, ангидаа бол хамгийн ахмад нь, автомашиныг бол 10 хуруу шигээ мэддэг үнэнч найзууд, итгэл Мэнджаргал, сэтгэл Баясгалан нартаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэе ээ.                                                                                                                                                                  2012.01.14, 01.18
Анд нөхдийнхөө итгэлийг даах гэж

Амжилт гэдэг түлхүүрийн эзэн нь байх гэж 

Аргагүй сайн хүн юм аа гэж хэлүүлэх гэж 

Алдаж онох хорвоогийн аргыг нь олох гэж

Ангийн анд та 2 минь алагхан хорвоод мэндэлжээ

Та хоёртоо энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.



Алтайбаатарын хэлдгээр дотроосоо байнга тэсэрч явдаг ангийн анд Бэгзсүрэндээ                               төрсөн өдрийн баярын мэнд хүргэе ээ!                                               2011.12.31
Алаг хорвоогийн хатуу зөөлөнд 
Ариун сэтгэл хүмүүн болох гэж
Аав ээжийнхээ жаргал нь болж 
Алтан дэлхийд чи мэндэлсэн 
Хайр энэрлийн далай 
Халамжтайхан ээждээ баярлалаа гээд 
Хацар дээр нь зөөлөн үнсээрэй 
Уужуу тайван зангаараа 
Өөрийг чинь өлгийдөж өсгөсөн 
Ухаант буурал аавдаа 
Хайртай шүү гээд үнсээрэй 
Орчлон хорвоод шинэ хүн болон мэндэлж 
Олон хүнийг баярлуулсан энэхүү өдрийн мэндийг 
Хайрт найз чамдаа хүргэж байна 
Ангийн хамт олноос нь 
Аз жаргал инээд баясалаар дүүрэн яваарай!  
Чи шүү Бижүү гоё гоё шүлэгнүүд дандаа бичиж байгаарай.


Ангийн шилдэгийн шилдэг охин Дэлгэрмаадаа  төрсөн өдрийн баярын мэндийг хүргэе ээ!
2011.11.31





Бүрэнхий байсан хорвоо гэрэлтэж
Бүүдгэр байсан наран мишээж
Гандаж гундсан цэцгүүд өндийж
Гэрэлт орчлонд  адтай сэргэлэн нэгэн охин мэндэлжээ,
Хайрт найз чамдаа
Хан хорвоод төрсөн
Хосгүй баярын мэндийг дэвшүүлье. Чи шүү Дээгий!
Ангийн хамт олноос чинь.

Ангийн үзэсгэлэнтэй охидуудын нэг Энхчимэгтээ төрсөн өдрийн баярын мэндийг хүргэе ээ!
2011.11.25

Адтай одтойгоороо гайхагдах гэж 
Амжилт гэдэг түлхүүрийн эзэн нь байх гэж 
Аргагүй сайхан хүн юм аа гэж хэлүүлэх гэж 
Алдаж онох хорвоогийн аргыг нь олох гээд 
Ариун бурхан ээжээсээ амин үр нь болж мэндэлжээ миний найз
Хайртай шүү ангийнхан чинь,
 Чи шүү Мятрашгүй Жюля минь ээ !!!

Ангийн Мисс Ариунтуяадаа төрсөн өдрийн баярын мэндийг хүргэе ээ!
2011.11.07

  
 Ирж буй ирээдүй тань
            Итгэл сэтгэлээр дүүрэн байж 
Золгож буй нас тань
           Зол жаргалаар дүүрэн байг
      Уярлын энэ хорвоог
Уужуу ухаанаар аргадаж
Ухааны царааг гайхуулсан
Найз чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе ээ!  Чи шүү Туяа

Бас ч шаггүй дуулчихдаг ангийн анд Уранчимэгтээ төрсөн өдрийн баярын мэнд хүргэе!
2011.10.20


                                              Тэнгэрийн ододоор сондор хэлхэн
                                             Тэргэл сарны туяагаар титэм урлаж
                                            Талын анхилам цэцгээр баглаа боож
                                           Найз минь чамдаа бэлэг барья.
                                          Төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэе!!!
Ирж буй ирээдүй тань
Итгэл сэтгэлээр дүүрэн байж
Золгож буй нас тань
Зол жаргалаар дүүрэн байг ээ. Чи шүү Урнаа!

 Багшийн маань хамгийн хайртай шавь ангийн анд Дагвадаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе ээ!                                                                                                                 2011.10.11
Ангийнхан биднийгээ утас цохихоор маш их санасан байдагт чинь баярладаг шүү.

                                           Бүтээнэ гэсэн нэгээхэн хүслээрээ 

                                           Бүхийл амьдралаа гэрэлтүүлж яваарай

                                          Болгоно гэсэн итгэлээр 

                                         Босго өндөр амжилтруу тэмүүлж яваарай . Дагва аа.

                                                       Алтан нар мэт цацарч
                                                      Мөнгөн сар мэт туяарч
                                                     Булгийн ус мэт ундарч
                                                    Болор толь мэт гялалзаж байг амьдрал тань!

Зааланд тасархай байлаа. Шар ус тараад....................кккк
 


Хүүхдүүдийн маань ч нар гарлаа.
 

                     Баруун гар талаас Мэнджаргал, Баялагмаа, Түвшинзаяа нарын хүүхдүүд
Дараа нь сайхан хоол идлээ


            Ангийн анд Бэгзээгийнхээ хайрт ээждээ зориулан бичсэн шүлгийг та бүхэндээ толилууъя  аа!                                                                                                           2011.08.27
                                                          Энэрэл хайрын ижий заяа
                                                          Энэ хорвоогийн бурхан заяа
Бэгзээгийнхээ ээжид энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Урт насалж удаан жаргаарай.


Ангийн анд Баялагтаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе ээ!                                  2011.08.24
Залуу насаараа гоёж яваарай!
Замбага цэцэг шиг дэлгэрч явааарай!
Элээж туулах хүний л хорвоод
Энэ өдөр шигээ гэрэлтэж яваарай!
Хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийн
Хүний орчлонд аз жаргалтай амьдраарай
Хайртай бүхэндээ баяр хөөр бэлэглэн
Хан хорвоог инээдээрээ чимээрэй гэж хүсье!!!

 Амралтанд чам шиг дайчин шургуу бүсгүй байгаагүй шүү. Тиймдээ ч "Энгэрийн тэмдэг" тэйгээ тэмцээнд түрүүлж аварга болж байхав дээ. 
Чи шүү Баялаг аа.

  Гантөмөр өө 2 охиноо мартчихсан уу?                                                                  2011.08.11
 Ганаа тэртээх олон жилийн өмнө үзүүлсэн гоо сайхны үйлчилгээг минь мартаагүй биз дээ......... ккк ккк  Салааны дарга, ариун цэврийн дарга 2 чинь чиний төлөө  гайгүй сайн зүтгэсэн байх аа. 


                                                                    Талархал
8-р анги төгссөний 20 жилийн ойдоо өөрийн биеэр хүрэлцэн ирж амжаагүй ч 100 хувь сэтгэл гаргаж ойгоо мөнгө санхүүгээр дэмжиж оролцсон ангийн сурагч Д.Бөхчулуун /200000 төгрөг/, Э.Мөнхцоож/200000 төгрөг/, Я.Бурмаа/100000 төгрөг/, Баярсайхан /200000 төгрөг/, мөн бусдыгаа хошуучлан санхүүгийн хувьд  дэмжлэг үзүүлсэн Ж.Алтай /500000 төгрөг/, О.Цэрмаа /500000 төгрөг/  нартаа баярласан талархсанаа илэрхийлээд ангийн хамт олныхоо өмнөөс цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ангийнхаа ойг зохион байгуулахад идэвхитэй оролцсон Д.Гантөмөр, Г.Баялагмаа, Б.Мэнджаргал,  Д.Одончимэг, болон тэдний гэр бүлийнхэн, хань, үр хүүхдүүдэд нь баярласнаа илэрхийлье.

 Доод шон дээр уяатай байдаг                                                                                                            Ганган борлог хэнийх юм бэ хө
Галын дэргэд сөгнөөстэй байдаг
Гаанс төгөлцөг хэнийх юм бэ хө
Ноёных юм аа хө
 гэсээр  Алс холын Алтай нутгаас Ноён Дакаагаа Хүрээ газар оруулж зэрэг нэмүүлэхээр Долдой Оогоо, Боролдой Дагва нарыгаа бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд тань их талархсан шүү.                                                                                                                    2011.08.10                                 
                Ноёнтон маань замдаа Хөх тэнгэр хөвчит сарьдаг минь ээ болгооно уу гэж залбираад л, Боролдой Долдой 2 маань ханцуйн дотроо инээсэн шигээ тал еэвэнгээ тамшаалан идсээр, өө ноёнтоон сархдан дотор чинь өвс орчихож гэж өөрсдөө хүртсэн шигээ ирсэн гэж бодохоор өөрийн эрхгүй инээд хүрээд байх юм аа. Ноёнтон маань тэнгэр заяандаа найдаад энэ муу 2-тоо  ч бас зэрэг нэмүүлчих санаатай сандарч яваад бүдэрч унан нүүрээ бяцхан шалбалсныг эс тооцвол давгүй зэрэг нэмээд, Долдой маань бөг бөг гэсээр ихэд сэтгэл хангалуун, Боролдой маань хүрээ газар олондоо хүртэхгүй манайд ч ир манайд ч ир гэж ноёнтноосоо илүүтэйгээр уриулж залуулаад л,  “Өө ёстой хүрээ газар од болдог байна ш дээ” гэсээр нутгийн зүг жолоо залав аа.

   Төрсөн нуураа зорин алсын алсаас нисэн ирэх шувууд шиг
                             Төрөлх ангийн багшаа, бас биднийгээ зүрх сэтгэлдээ тээн
                             Урилгыг минь хүлээн авч  
                             Уулзалтанд минь хүрэлцэн ирсэн Ба, Бэгзээ, Насаа та  гуравтаа
                                                                                                                                               2011.08.10


                                                   Үнэхээр их баярласан шүү

                                                   Үргэлж холбоотой байцгаана шүү
                                                   Азтай одтой аавын хөвгүүд
                                                   Ачтай буянтай хүний үрс
                                                   Ангийн анд та гуравтаа
                                                  Аз жаргалын дээдийг хүсье хүсье
                                                  Ангийн хамт олон чинь.

               Ангийн анд  Асби ХХК-ийн захирал Л.Сүмбанд маань Монгол улсынхаа дэд бүтэц тэр дундаа автозамын салбарт олон жил тууштай ажиллан их хувь нэмэр оруулахын сацуу, ардчилсан нийгмийг цогцлоон байгуулахад өөрийн зүгээс ихээхэн хүч хөдөлмөр, хувь нэмэр оруулсаныг нь төр засаг өндрөөр үнэлэн төрийн шагнал болох "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар, мөн ангийн анд Мобиком корпорацийн Говь-Алтай аймаг дахь салбарын захирал Д.Ариунтуяа маань олон жил  харилцаа холбооны салбарт өндөр бүтээлтэй, идэвхи чармайлттай ажилласныг үнэлэн "Мэдээлэл харилцаа холбооны салбарын тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнагдсан энэ сайхан үйл явдал  ангийн маань  төгсөлтийн ойтой давхцсан нь билэг дэмбэрэлтэй сайхан үйл явдал боллоо.                          Ингээд та хоёртоо цаашдын тань ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе өө.                                                                                                                                   2011.08.09 


     


                               

    

Search box

About Author

Footer